A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

"Чандмань Баянхонгор" ХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

Дугаар 70

2017 оны 05 сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын "Чандмань Баянхонгор" ХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Чандмань Баянхонгор" ХК-ийн дарга /Э.Энхбат/-д даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, гүйцэтгэлийн гэрээний дагуу ажиллахыг "Чандмань Баянхонгор" ХК–д /Э.Энхбат/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б. ЖИГЖИД

Ч. БАТТОГТОХ

С. ЧУЛУУНХУЯГ

Р. НЯМЖАВ