A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр

Дугаар А/75

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3, 25.4, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хяналт тавих журам-ыг 1 дүгээр хавсралт, "Ан амьтан, тэдгээриин гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолтын загвар"-ыг 2 дугаар хавсралт, "Үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих гэрээний загвар"-ыг 3 дугаар хавсралт, "Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичгийн загвар"-ыг 4 дүгээр хавсралт, Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлох, реэкспортлох зөвшөөрлийн загварыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Ан амьтан, тэдгээриин гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт, Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичгийг батлагдсан загварын дагуу хэвлүүлж орон нутагт хүргүүлж, хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Загвар батлах тухай Байгаль орчны сайдын 2008 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар тушаал, "Журам, гарал үүслийн тодорхойлолтын маягт батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар тушаал, "Журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А-24 дүгээр тушаал, "Гэрээний үлгэрчилсэн загвар, хуваарь батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-105 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ОЮУНХОРОЛ