A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ СПОРТОД АПАРТЕИД БОДЛОГО ЯВУУЛАХЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ

1988 оны 4 дүгээр сарын 3-ний өдөр

Энэхүү Конвенцид оролцогч улсууд,

арьс үндэс, хүйс, хэл, шашин шүтлэгээр ялгаварлахгүйгээр хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажиллаж, хамтарсан болон бие даан арга хэмжээ авахыг гишүүн улсуудад үүрэг болгосон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн заалтыг иш үндэс болгон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр нэр төр, эрхийн хувьд эрх чөлөөтэй, тэгш эрхтэй төрдөг бөгөөд уг тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг хүн бүр арьс үндэс, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан эдлэх ёстойг анхаарч,

Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн дагуу энэхүү Конвенцид оролцогч улсууд арьс үндсээр ялгаварлан тусгаарлах болон апартеид бодлогыг буруушаан ийм шинж чанартай аливаа дадал үйлдлээс бүх салбарт урьдчилан сэргийлж, устгах үүрэгтэйг тэмдэглэж,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей спортод апартеид бодлогын дадлыг буруушаасан хэд хэдэн тогтоол батласан болон арьс үндэс, шашин шүтлэг, улс төрийн бодлогын үндсэн дээр алагчилах бодлогыг гаргахгүй байх, спортын арга хэмжээнд оролцох цорын ганц шалгуур бол спортын үзүүлэлт болох тухай олимпийн зарчмыг хүлээн зөвшөөрч байгаагаа нотолж,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаар 1977 оны 12 дугаар сарын 14-ны өдөр батласан Спортод апартеид бодлого явуулахын эсрэг олон улсын тунхаглалд спортод апартеид бодлогыг нэн даруй устгах зайлшгүй шаардлагатайг ёслол төгөлдөр нотолсныг харгалзаж,

Апартеидын гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай олон улсын Конвенцийн заалт, тухайлбал, спортын солилцоонд апартеидын үндсэн дээр сонгон бүрдүүлсэн багтай оролцох нь дээрх Конвенцид тодорхойлсноор апартеидын гэмт хэрэг үйлдэхийг шууд хүлээн зөвшөөрч, хөхиүлэн дэмжиж байгаа хэрэг мөн гэсэн заалтыг иш үндэс болгож,

спортод апартеид бодлогын дадлыг үндсээр нь устгаж, Олимпийн зарчимд тулгуурласан олон улсын спортын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бүхий л арга хэмжээ авах шийдвэр төгс байгаагаа илэрхийлж,

спортод апартеид бодлого явуулагч аливаа улстай спортын харилцаатай байх нь олимпийн зарчмыг зөрчиж апартеидыг өргөтгөн бэхжүүлж, улмаар бүх засгийн газрын хууль ёсны дургүйцлийг төрүүлж байгааг хүлээн зөвшөөрч,

спортод апартеид бодлого явуулахын эсрэг олон улсын тунхаглалд тусгагдсан зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор зохих арга хэмжээ нэн даруй авахыг эрмэлзэж,

спортод апартеид бодлого явуулахын эсрэг олон улсын Конвенц батлах нь спортод апартеидын бодлогыг устгах зорилгоор олон улсын болон үндэсний хэмжээнд үр ашигтай арга хэмжээ авахад хүргэнэ гэдэгт итгэж,

дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл

Энэхүү Конвенцийн зорилгод:

(а) Апартеид гэж Өмнөд Африкт явуулж байгаа нэг арьс үндсийн бүлэг хүн нөгөө арьс үндсийн бүлэг хүнийг ноёрхолдоо тогтоон барьж байх, тэднийг системчлэн дарлах зорилго бүхий арьс өнгөөр ялган тусгаарлах, алагчилах хуульчилсан тогтолцоог хэлнэ. Спорт дахь апартеид гэж дээрх тогтолцооны бодлого, дадлыг мэргэжлийн болон сайн дурын тамирчдын спортын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхийг хэлнэ;

(b) Үндэсний спортын байгууламж гэж нэг үндэсний засгийн газрын ивээл дор спортын хөтөлбөрийн хүрээнд үйлчилж байгаа спортын аливаа байгууламжийг хэлнэ;

(c) Олимпийн зарчим гэж арьс үндэс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлын үндсэн дээр алагчилах аливаа үзэл гаргахгүй байх зарчмыг хэлнэ;

(d) Спортын хэлцэл гэж спортын аливаа арга хэмжээ, тоглолтыг зохион байгуулах, дэмжин туслах буюу тэдгээртэй холбогдон үүсэх эрх, түүний дотор үйлчилгээг хэрэгжүүлэхийн тулд байгуулсан аливаа хэлцлийг хэлнэ;

(e) Спортын байгууллага гэж Үндэсний олимпийн хороо, Үндэсний спортын холбоо буюу спортыг удирдах үндэсний хороог оролцуулан үндэсний хэмжээнд спортын арга хэмжээ зохион явуулахын тулд байгуулсан аливаа байгууллагыг хэлнэ;

(f) Баг гэж бусад тийм бүлэгтэй тэмцээн явуулах зорилгоор спортын арга хэмжээнд оролцохын тулд зохион байгуулагдсан бүлэг тамирчдыг хэлнэ;

(g) Тамирчин гэж дангаараа буюу багийн бүрэлдэхүүнд орж, спортын арга хэмжээнд оролцож байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс, түүнчлэн багийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг зохион байгуулагч, дасгалжуулагч, зааварлагч болон албаны бусад хүнийг хэлнэ.

2 дугаар зүйл

Оролцогч улсууд апартеид бодлогыг шийдвэртэй буруушааж, спортод апартеид бодлогын дадлын бүх хэлбэрийг устгах бодлогыг зохих бүх арга хэрэгслээр нэн даруй явуулах үүрэг хүлээнэ.

3 дугаар зүйл

Оролцогч улсууд апартеид бодлого явуулдаг улстай спортын харилцаа тогтоохгүй байх бөгөөд өөрсдийн спортын байгууллага, баг, тамирчдаас ийм холбоо тогтоохгүй байхыг хангахын тулд холбогдох арга хэмжээ авна.

4 дүгээр зүйл

Оролцогч улсууд апартеид бодлого явуулдаг улс оронтой спортын харилцаа тогтоохгүй байх боломжтой бүхий л арга хэмжээг авч, ийм арга хэмжээг хэрэгжүүлэх үр ашигтай ажиллагааг хангана.

5 дугаар зүйл

Оролцогч улсууд өөрсдийн спортын байгууллага, баг, тамирчдыг апартеид бодлого явуулдаг улс оронд зохиож байгаа буюу апартеидын үндсэн дээр бүрдүүлсэн баг, тамирчид оролцсон спортын арга хэмжээнд боломж олгох санхүүгийн болон бусад туслалцаа үзүүлэхээс татгалзана.

6 дугаар зүйл

Оролцогч улс бүр апартеид бодлого явуулдаг улсад буюу апартеид бодлого явуулж буй орныг төлөөлсөн багтай зохиож байгаа спортын арга хэмжээнд оролцож буй өөрийн спортын байгууллага, баг, тамирчдын хувьд дараахь арга хэмжээ авна:

(а) спортын ийм байгууллага, баг, тамирчдад ямар ч зорилгоор санхүүгийн болон бусад туслалцаа үзүүлэхээс татгалзана;

(b) спортын ийм байгууллага, баг, тамирчдыг үндэсний спортын байгууламжид орохыг хязгаарлана;

(c) апартеид бодлого явуулдаг улсад буюу апартеидын үндсэн дээр бүрдүүлсэн баг, тамирчидтай спортын арга хэмжээ зохион явуулах заалт бүхий спортын аливаа хэлцлийг биелүүлэхгүй байна;

(d) ийм баг, тамирчдад үндэсний спортын хүндэтгэл, спортын шагнал олгохоос татгалзаж, иймэрхүү хүндэтгэл, шагналаас хасч байна;

(e) ийм баг, тамирчдыг хүндэтгэн албан ёсны хүлээн авалт хийхээс татгалзана.

7 дугаар зүйл

Оролцогч улсууд апартеид бодлого явуулдаг улсыг төлөөлсөн спортын байгууллага, баг, тамирчдад орох виз буюу зөвшөөрөл олгохоос татгалзана.

8 дугаар зүйл

Оролцогч улсууд апартеид бодлого явуулдаг улсыг олон улсын болон бүс нутгийн спортын байгууллагаас хөөх бүх арга хэмжээ авч байна.

9 дүгээр зүйл

Оролцогч улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтоол, энэхүү Конвенцийн заалт, олимпын зарчмын үзэл санааны дагуу апартеид бодлого явуулдаг улстай спортын арга хэмжээнд оролцохоос татгалзсан, олон улсын спортын байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг байгууллагыг торгууль буюу бусад төрлийн шийтгэл оногдуулахгүй байх талаар холбогдох бүхий л арга хэмжээ авч байна.

10 дугаар зүйл

1. Оролцогч улсууд алагчилахгүй байх олимпийн зарчим, энэхүү Конвенцийн заалтыг бүх нийтээр мөрдөх явдлыг хангахын тулд дээд зэргийн хүч чармайлт гаргана.

2. Энэ зорилгоор, оролцогч улсууд Өмнөд Африкт зохиогддог спортын тэмцээнд оролцож байгаа буюу оролцсон баг, тамирчдыг өөрийн оронд оруулахыг хориглох бөгөөд апартеид бодлого явуулдаг улсыг албан ёсоор төлөөлж байгаа буюу ийм улсын далбаан дор тэмцээнд оролцдог спортын байгууллага, баг, тамирчдыг өөрийн санаачлагаар урьсан спортын байгууллага, багийн гишүүд, тамирчдыг өөрийн оронд оруулахыг мөн хориглоно. Оролцогч улсууд апартеид бодлого явуулдаг улсыг төлөөлж байгаа буюу ийм улсын далбаан дор тэмцээнд оролцдог спортын байгууллага, баг, тамирчидтай спортын харилцаатай, спортын байгууллагын төлөөлөгчид, багийн гишүүд, тамирчдыг өөрийн оронд оруулахыг хориглоно.

Орохыг хориглосон энэ заалт нь спортод апартеид бодлогыг устгахын төлөө тэмцэж байгаа спортын зохих холбоодын дүрэмд харшлах ёсгүй бөгөөд энэ заалтыг зөвхөн спортын арга хэмжээнд оролцохтой холбогдуулан хэрэглэнэ.

3. Оролцогч улсууд энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан спортын байгууллага, баг, тамирчдыг олон улсын спортын тэмцээнд оролцуулахгүй байх боломжтой бүх арга хэмжээ авахыг олон улсын спортын байгууллагад суугаа өөрийн үндэсний төлөөлөгчдөд зөвлөмж болгох бөгөөд эдгээр төлөөлөгчөөрөө дамжуулан дор дурдсан боломжтой арга хэмжээг авна:

(а) Өмнөд Африк гишүүнээр оролцож байгаа бүх холбооноос түүнийг хөөх явдлыг хангах, гишүүнээс нь хөөсөн аливаа холбоонд буцаж орох Өмнөд Африкийн эрхийг сэргээхгүй байх.

(b) Аливаа үндэсний холбоо апартеид бодлого явуулдаг улстай спортын солилцоо явуулсан байвал тийм үндэсний холбооны эсрэг шаардлагатай гэж үзвэл олон улсын спортын холбогдох байгууллагаас хөөх, төлөөлөгчдийг нь олон улсын спортын тэмцээнд оролцуулахгүй байх зэрэг хориг арга хэмжээ авна.

4. Энэхүү Конвенцийн заалтуудыг бүдүүлгээр зөрчсөн тохиолдолд, оролцогч улсууд өөрсдийн үзэмжээр шаардлагатай гэж үзвэл холбогдох орны спортын үндэсний гүйцэтгэх байгууллага, спортын үндэсний холбоо буюу тамирчдыг олон улсын спортын тэмцээнээс хөөх арга хэмжээг оролцуулан холбогдох бусад арга хэмжээ авна.

5. Өмнөд Африкийг тусгайлан хамарсан энэ зүйлийн заалтууд нь энэ оронд апартеидын тогтолцоо устсан үед хүчингүй болно.

11 дүгээр зүйл

1. Спортод апартеид бодлого явуулахын эсрэг Комиссыг (цаашид "Комисс" гэж нэрлэнэ) арван таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Энэ бүрэлдэхүүнд ёс суртахууны хувьд өндөр эрхэм чанартай, апартеидын эсрэг тэмцэх үйлсэд үнэнч хүмүүс орох бөгөөд энэхүү Конвенцид оролцогч улсуудын иргэдээс сонгогдсон тэдний спортын удирдлага, зохион байгуулалтын салбарын туршлагыг анхаарч, газар зүйн шударга хуваарилалт, хууль зүйн үндэслэл болон тогтолцоог төлөөлүүлэхэд анхаарна.

2. Оролцогч улсуудаас дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт дотроос нууцаар санал хураах журмаар Комиссын гишүүдийг сонгоно. Оролцогч улс бүр өөрийн иргэдээс нэг хүний нэрийг дэвшүүлж болно.

3. Энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дараа анхны сонгуулийг явуулна. Ээлжит сонгууль болохоос наад зах нь гурван сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Конвенцид оролцогч улсуудад захидал илгээж, 2 сарын дотор хүмүүсийнхээ нэр дэвшүүлэхийг санал болгоно. Ийм журмаар нэр дэвшигдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тэднийг дэвшүүлсэн оролцогч улсуудыг нэрлэж цагаан толгойн дэс дарааллаар бэлтгэнэ. Энэхүү жагсаалтыг оролцогч улсуудад тараана.

4. Комиссын гишүүдийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд Ерөнхий нарийн бичгийн даргын зарлан хуралдуулсан оролцогч улсуудын гуравны хоёр нь хурал хийх бүрэлдэхүүнийг хангах бөгөөд санал хураахад байлцаж, оролцсон оролцогч улсуудын төлөөлөгчдийн хамгийн олон болон дийлэнх олонхийн саналыг авсан нэр дэвшигчдийг Комисст сонгогдсонд тооцно.

5. Комиссын гишүүд дөрвөн жилийн хугацаагаар сонгогдоно. Гэвч эхний сонгуулиар сонгогдсон есөн гишүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жил өнгөрмөгц дуусна. Энэ есөн гишүүний нэрийг эхний сонгууль дуусмагц Комиссын дарга шодож тогтооно.

6. Тохиолдлоор суларсан орон тоонд уг хүн харьяат нь байсан оролцогч улс өөрийн иргэдээс нэг хүнийг томилох бөгөөд түүнийг Комисс батална.

7. Комисст албан үүргээ гүйцэтгэх хугацаан дахь комиссын гишүүдийн зардлыг оролцогч улсууд хариуцна.

12 дугаар зүйл

1. Оролцогч улсууд энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор тэдгээрээс авсан хууль тогтоох, эрх зүй, засаг захиргааны болон бусад арга хэмжээний тухай тайланийг Комиссоор хэлэлцүүлэхээр энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн дотор, үүнээс хойш хоёр жил тутам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад гарган өгч байх үүрэгтэй. Комисс оролцогч улсуудаас нэмэлт мэдээлэл гаргуулах хүсэлт тавьж болно.

2. Комисс үйл ажиллагааныхаа тухай жил бүр Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд мэдээлж байх бөгөөд Оролцогч улсуудаас хүлээн авсан тайлан, мэдээлэлд үндэслэн ерөнхий шинж чанартай санал, зөвлөмж гаргаж болно. Тийм санал, зөвлөмжийг оролцогч холбогдох улсын гаргасан тайлбарын хамт (хэрэв ийм тайлбар байгаа бол) Ерөнхий Ассамблейд мэдээлнэ.

3. Комисс, тухайлбал, энэхүү Конвенцийн 10 дугаар зүйлийн заалтын хэрэгжилтийг авч хэлэлцээд, авах арга хэмжээний тухай зөвлөмж гаргаж байна.

4. Энэхүү Конвенцийн 10 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх талаар цаашид авах арга хэмжээг хэлэлцүүлэх зорилгоор Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудын олонхийн хүсэлтээр оролцогч улсын зөвлөгөөнийг зарлан хуралдуулж байна. Энэхүү Конвенцийн заалтыг бүдүүлгээр зөрчсөн тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн дарга Комиссын төслөөр оролцогч улсын зөвлөгөөнийг зарлан хуралдуулна.

13 дугаар зүйл

1.Энэхүү Конвенцийн заалтыг зөрчиж байгаа тухай оролцогч улсуудаас гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцэх комиссын эрх хэмжээг хүлээн зөвшөөрч байгаагаа оролцогч аливаа улс ямар ч үед мэдэгдэж болно. Чингэхдээ ийм гомдол гаргасан оролцогч улсууд мөн адил мэдэгдэл хийсэн байвал зохино. Комисс уг зөрчлийн талаар авах ёстой холбогдох арга хэмжээний тухай шийдвэр гаргаж болно.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргуулсан оролцогч улсууд өөрсдийнх нь талаар гаргасан гомдлыг Комиссоор хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулахаар илгээж болно.

14 дүгээр зүйл

1. Комисс жилд нэгээс доошгүй удаа хуралдана.

2. Комисс дотоод журмаа батална.

3. Комиссын нарийн бичгийн дарга нарын газрын үйлчилгээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хангана.

4. Комиссын хуралдааныг гол төлөв Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд хийнэ.

5. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Комиссын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна.

15 дугаар зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн эхийг хадгалагчийн үүрэг гүйцэтгэнэ.

16 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болохоос өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд бүх улс түүнд гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Энэхүү Конвенцид гарын үсэг зурсан улсууд энэхүү Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлана.

17 дугаар зүйл

Энэхүү Конвенц бүх улс нэгдэн ороход нээлттэй байна.

18 дугаар зүйл

1. Энэхүү Конвенц соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу нэгдэн орсон тухай 27 дахь батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар тушааснаас хойш 30 дахь өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсноос хойш энэхүү Конвенцийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан, эсхүл нэгдэн орсон улс бүрийн хувьд энэхүү Конвенц нь холбогдох батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш 30 дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.

19 дүгээр зүйл

Энэхүү Конвенцийг тайлбарлах, хэрэглэх буюу хэрэгжүүлэх талаар оролцогч улсуудын хооронд гарсан хэлэлцээгээр зохицуулж чадахгүй байгаа аливаа маргааныг, маргалдагч этгээдүүд маргаанаа зохицуулах тухай өөрөөр тохиролцоогүй бол, уг маргаанд оролцогч улсын хүсэлтээр, тэдгээрийн харилцан зөвшөөрсний дагуу Олон Улсын Шүүхэд шилжүүлнэ.

20 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцид оролцогч аливаа улс Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгож, түүнийгээ Конвенцийг хадгалагчид мэдүүлж болно. Үүний дараа санал болгосон нэмэлт өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсад мэдэгдэж, эдгээр саналыг хэлэлцүүлж санал хураах зорилгоор оролцогч улсуудын бага хурлыг хийхийн төлөө байгаа эсэхээ мэдэгдэхийг оролцогч улсаас хүснэ. Оролцогч улсын гуравны нэгээс цөөнгүй нь бага хурал хийлгэхийн төлөө санал өгвөл Ерөнхий нарийн бичгийн дарга тийм бага хурлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээл дор зарлан хуралдуулна. Уг бага хурал дээр явуулсан санал хураалтад байлцсан, оролцсон улсуудын олонхийн саналаар батлагдсан аливаа нэмэлт өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд батлуулахаар хүргүүлнэ.

2. Нэмэлт өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей, энэхүү Конвенцид оролцогч улсуудын гуравны хоёр нь үндэсний хууль тогтоомжийнхоо дагуу батласны дараа хүчин төгөлдөр болно.

3. Нэмэлт өөрчлөлт буюу засвар нь хүчин төгөлдөр болсны дараа түүнийг батласан оролцогч улсуудын хувьд заавал биелүүлэх хүчинтэй болох бөгөөд оролцогч бусад улсын хувьд энэхүү Конвенцийн заалтууд тэдгээрээс урьд нь батласан засвар нэмэлт өөрчлөлт буюу засвар заавал биелүүлэх хүчинтэй хэвээр байна.

21 дүгээр зүйл

Конвенцид оролцогч улс Конвенцийн эхийг хадгалагчид бичгээр мэдэгдэх журмаар энэхүү Конвенцийг цуцалж болно. Конвенцийг хадгалагч уг мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хойш 1 жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

22 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.

* Монгол Улс 1986.05.16-нд гарын їсэг зурж, 1987.09.18-нд батласан

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
СПОРТОД АПАРТЕИД БОДЛОГО ЯВУУЛАХЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ

Конвенцийг 1985 оны 12 дугаар сарын 10-ны баталж, 1988 оны 4 дүгээр сарын 3-ний өдөр хүчин төгөлдөр болсон*

1. Спортод  апартеид бодлого явуулахын эсрэг Комиссыг (цаашид “Комисс” гэж нэрлэнэ) арван таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Энэ бүрэлдэхүүнд ёс суртахууны хувьд өндөр эрхэм чанартай,  апартеидын эсрэг тэмцэх үйлсэд үнэнч хүмүүс орох бөгөөд энэхүү Конвенцид оролцогч улсуудын иргэдээс сонгогдсон тэдний спортын удирдлага, зохион байгуулалтын салбарын туршлагыг анхаарч, газар зүйн шударга хуваарилалт, хууль зүйн үндэслэл болон тогтолцоог төлөөлүүлэхэд анхаарна.