A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ТАХИР ДУТУУ ХҮМҮҮСИЙН МЭРГЭЖЛИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ТУХАЙ 168 ДУГААР ЗӨВЛӨМЖ

1983 оны 6 дугаар сарын 1-ний өдөр

Женев хот

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь,

Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан жаранес дүгээр чуулганаараа

Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн тухай 1955 оны зөвлөмжид тусгасан олон улсын хэм хэмжээг тэмдэглэн,

Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн тухай 1955 оны зөвлөмж батлагдсанаас хойшхи хугацаанд нөхөн сэргээлтийн хэрэгцээ шаардлагын талаархи ойлголт, нөхөн сэргээх үйлчилгээний хамрах хүрээ, зохион байгуулалт болон зөвлөмжид тусгагдсан асуудлаархи гишүүн олон орны хууль тогтоомж, дадалд дорвитой ахиц гарсныг тэмдэглэн,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей “бүрэн оролцоо, тэгш байдал” уриан дор 1981 оныг “Тахир дутуу хүмүүсийн олон улсын жил” хэмээн тунхагласан хийгээд тахир дутуу хүмүүсийн талаархи Дэлхий нийтийн үйл ажиллагааны цогц хөтөлбөр нь тахир дутуу хүмүүсийг нийгмийн амьдрал, хөгжилд “бүрэн оролцуулах”, тэдний ”тэгш байдлыг” хангах зорилгыг биелүүлэх үр ашигтай арга хэмжээг олон улсын болон үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд чиглэж буйг харгалзан,

дээр дурдсан ололтын үр дүнд хот, хөдөөд оршин суугаа тахир дутуу бүх хүнд хөдөлмөр эрхлэх, нийгэмд нэгдэн орох адил боломж олгон, тэгш хандах хэрэгцээг онцлон анхаарсан олон улсын шинэ хэм хэмжээг тогтоох боломж бий болсныг дурдан,

Чуулганы хэлэлцэх хэргийн 4 дэх асуудал болох мэргэжлийн нөхөн сэргээлтийн талаар дэвшүүлсэн тодорхой саналуудыг батлахаар шийдвэрлэн,

эдгээр саналыг Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай 1983 оны конвенц ба Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн тухай 1955 оны зөвлөмжийн нэмэлт болгон зөвлөмжийн хэлбэрт оруулан,

Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай 1983 оны зөвлөмж гэж нэрлэн дараахь зөвлөмжийг нэг мянга есөн зуун наян гурван оны зургаадугаар сарын хорины энэ өдөр батлав:

I. Нэр томъёо, хамрах хүрээ

1. Гишүүд энэхүү зөвлөмж болон Тахир дутуу хүмүүсийн нөхөн сэргээлтийн тухай 1955 оны зөвлөмжийг хэрэглэхдээ “тахир дутуу хүн” гэсэн нэр томъёог бие махбодь, сэтгэхүйн согогтой гэдэг нь зохих ёсоор тогтоогдож, түүний улмаас өөрт тохирсон ажлаар хангагдах, ажлын байраа хадгалах, ахиж дэвших хэтийн төлөв нь ихээхэн хумигдсан хувь хүнийг хэлнэ гэж ойлговол зохино.

2. Гишүүд энэхүү зөвлөмж болон Тахир дутуу хүмүүсийн нөхөн сэргээлтийн тухай 1955 оны зөвлөмжийг хэрэглэхдээ, 1955 оны зөвлөмжид тодорхойлсон ёсоор мэргэжлийн нөхөн сэргээлтийн зорилго нь тахир дутуу хүмүүст тохирсон ажлаар хангагдах, ажлын байраа хадгалах, ахиж дэвших боломж олгож, улмаар тэднийг нийгмийн амьдралд оруулах буюу эргэн оруулахад оршино гэж үзвэл зүйтэй.

3. Энэхүү Зөвлөмжийн заалтыг гишүүн бүр үндэсний нөхцөл болон дадалдаа нийцсэн арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зүйтэй.

4. Мэргэжлийн нөхөн сэргээлтийн арга хэмжээ нь тахир дутуу бүх хүнд хамаарвал зүйтэй.

5. Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг төлөвлөх, хангахдаа нийт ажилчинд зориулсан өнөө хэрэгжүүлж буй мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн сургалт, хуваарилалт, хөдөлмөр эрхлэлт болон холбогдох үйлчилгээг боломжтой тохиолдолд шаардлагатай зохицуулалт хийж хэрэглэвэл зүйтэй.

6. Мэргэжлийн нөхөн сэргээлтийг аль болохоор эрт эхлэвэл зүйтэй. Үүний тулд эрүүл мэндийн байгууллагууд болон эмнэлгийн ба нийгмийн нөхөн сэргээлт эрхлэх бусад байгуулла мэргэжлийн нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан байгууллагатай хамтран ажиллавал зүйтэй.

II. Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн

нөхөн сэргээх, хөдөлмөр эрхлэх боломж

7. Тахир дутуу хүмүүст ажил олох, ажлын байраа хадгалах, ахиж дэвших адил боломж олгон, тэгш хандах нь зүйтэй бөгөөд боломжтой бол тухайн ажил нь өөрийн сонголтод нийцэж, хувь хүний боломж чадварыг харгалзан үзсэн байвал зохино.

8. Тахир дутуу хүмүүсийг мэргэжлийн нөхөн сэргээлтэд хамруулах, хөдөлмөр эрхлэлтийн туслалцаа үзүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй ажилчинд адил боломж олгон тэгш хандах зарчмыг эрхэмлэвэл зохино.

9. Тахир дутуу ажилчин, бусад ажилчинд адил боломж олгон тэгш хандах зорилгыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн тусгай эерэг арга хэмжээ авсныг бусад ажилчныг алагчилсан гэж үзэхгүй.

10. Нийт ажилчинд хамаарч буй ажлын нөхцөл, цалин хөлсний жишигт уялдуулсан хөдөлмөр эрхлэх бололцоог тахир дутуу хүмүүст олгон хөгжүүлэх арга хэмжээг авбал зүйтэй.

11. Үүнд Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн тухай 1955 оны зөвлөмжийн VII хэсэгт тусгасан арга хэмжээнээс гадна дараахь арга хэмжээг оруулна:

(a)тахир дутуу хүмүүст зориулж сургалт явуулж, улмаар ажил олгох, тухайн сургалт, ажлыг хөнгөвчлөх үүднээс тахир дутуу хүмүүсийг ажлын байр, ажлын төлөвлөлт, багаж, тоног төхөөрөмж, ажлын зохион байгуулалтад дасгахад чиглэсэн боломжтой үйлдлийг хийхэд нь ажил олгогчдыг хөхиүлэн дэмжих үүднээс санхүүгийн хөшүүргэ хэрэглэх зэрэг хөдөлмөрийн нээлттэй зах зээлд ажлын байр бий болгох зохимжтой арга хэмжээ;

(b) нээлттэй хөдөлмөр эрхлэлтэд хамрагдах бодит боломжгүй тахир дутуу хүмүүст төрөл бүрийн тусгайлсан ажил бий болгоход засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэх;

(с) тахир дутуу ажилчдынхаа хөдөлмөр эрхлэлтийн байдлыг сайжруулж, боломжтой бол хэвийн нөхцөлд ажиллахад бэлтгэхэд нь туслах үүднээс тусгайлсан болон үйлдвэрлэлийн газрын хоорондын ажлын зохион байгуулалт, удирдлагын талаархи хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих;

(d) төрийн бус байгууллагуудаас явуулж буй тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн сургалт, мэргэжлийн чиг баримжаа, тусгайлсан хөдөлмөр эрхлэлт, ажил хуваарилах үйлчилгээнд засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэх;

(e) тахир дутуу хүмүүсийн болон тэдэнд зориулсан бөгөөд зохимжтой бол нийт ажилчинд нээлттэй хоршоо байгуулж, хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжих;

(f) тахир дутуу хүмүүсийн болон тэдэнд зориулсан (бөгөөд зохимжтой бол нийт ажилчинд нээлттэй) жижиг үйлдвэр, хоршоо болон үйлдвэрлэлийн бусад төрлийн газрыг байгуулж, хөгжүүлэхэд, хэрэв тэдгээр нь тогтоосон доод жишгийг мөрдөж байгаа бол, засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэх;

(g) тахир дутуу хүмүүсийн сургалт, хөдөлмөр эрхлэлтийн байранд хүрэх тээвэр, орох боломж, байран доторх хөдөлгөөнийг саатуулж буй байгалийн биет, харилцаа холбооны, архитектурын саад бэрхшээлийг, шаардлагатай бол шатлан, арилгах; үүнд шинэ барилга, байгууламж барихдаа зохих жишгийг мөрдвөл зүйтэй;

(h) боломжтой бөгөөд зохистой бол нөхөн сэргээлт болон ажил эрхлэх байранд хүрэхэд тохиромжтой тээврийн хэрэгслээр тахир дутуу хүмүүсийн хэрэгцээг хангах;

(i) тахир дутуу хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтэд амжилттай татан оруулсан бодит жишээний талаархи мэдээлэл түгээхийг хөхиүлэн дэмжих;

(j) нөхөн сэргээх төв, үйлдвэрлэлийн газар, ажил олгогч болон тахир дутуу хүмүүст шаардлагатай тодорхой бараа, сургалтын материал, тоног төхөөрөмж, түүнчлэн тахир дутуу хүмүүст ажлаар хангагдах, ажлын байраа хадгалахад нь туслалцаа үзүүлэх тусгай хэрэгслийг импортоор оруулахад болон түүнээс хойш оногдуулах дотоодын ямарваа төрлийн татвар, бусад төлбөрөөс чөлөөлөх;

(k) тухайн үед ердийн ажлын цагаар ажиллах боломжгүй буюу цаашид тийм боломжгүй байж болох тахир дутуу хүнийг хүч чадавхид нь тохируулан ажлын цагийг богиносгох болон бусад зохицуулалт хийх;

(l) тахир дутуу хүмүүсийг хөдөлмөрийн ердийн амьдралд улам бүр оролцуулах зорилгоор судалгаа явуулж, үр дүнг нь тахир дутуугийн янз бүрийн төрөл тодорхойлоход хэрэглэх;

(m) тахир дутуу хүмүүсийг мэргэжлийн сургалт, тусгайлсан хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд хөдөлмөрлүүлэх цаашдын боломжийг арилгаж, хөдөлмөрийн нээлттэй зах зээлд шилжих явдлыг хөнгөвчлөхөд засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэх.

12. Тахир дутуу хүмүүсийг ажил хөдөлмөрийн амьдрал, нийгэмд оруулах буюу эргэн оруулахад чиглэсэн хөтөлбөр боловсруулахдаа сургалтын бүх хэлбэрийг харгалзан үзвэл зүйтэй бөгөөд үүнд мэргэжлийн бэлтгэл, сургалт, сонгох сургалт, өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа, түүнчлэн бичиг үсэг болон мэргэжлийн нөхөн сэргээлтэд хамаарах бусад салбарын сургалт шаардлагатай бөгөөд зохимжтой бол багтана.

13. Тахир дутуу хүмүүсийг ажил хөдөлмөрийн ердийн амьдрал, улмаар нийгэмд оруулах буюу эргэн оруулах явдлыг хангах үүднээс тусгай дэмжлэгийн арга хэмжээний хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд үүнд өөрт тохирсон ажлаар хангагдах, ажлаа хадгалах, ахиж дэвших боломжийг тахир дутуу хүмүүст олгоход зориулсан аппарат, хэрэгсэл, байнгын тухайлсан үйлчилгээ багтана.

14. Тахир дутуу хүмүүст зориулсан мэргэжлийн нөхөн сэргээлтийн арга хэмжээний үр дүнг дүгнэх зорилгоор хянаж байх нь зүйтэй.

III. Орон нутгийн оролцоо

15. Хот, хөдөө болон алслагдсан газарт мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээг орон нутгийн аль болох бүрэн оролцоо, ялангуяа ажил олгогч, ажилчин, тахир дутуу хүмүүсийн байгууллагын төлөөлөгчдийн оролцоотойгоор зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

16. Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээг зохион байгуулахад орон нутгийг оролцуулахад дараахь зорилго бүхий нарийвчлан төлөвлөсөн олон нийтийн мэдээллийн арга хэмжээ авбал зүйтэй:

(a) тахир дутуу хүмүүс, шаардлагатай бол тэдний гэр бүлийнхэнд ажил хөдөлмөр хийх эрх, боломжийн талаар мэдээлэх;

(b) тахир дутуу хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд нэгдэх, дахин нэгдэхэд таагүй нөлөөлөх үзэл, ташаа мэдээлэл, хандлагыг даван туулах.

17. Орон нутгийн удирдлага, бүлгүүд, түүний дотор тахир дутуу хүмүүс өөрсдөө болон тэдний байгууллага тухайн орон нутгийн тахир дутуу хүмүүсийн хэрэгцээг тогтоож, тахир дутуу хүмүүсийг нийт хүн амд хүртээмжтэй үйл ажиллагаа, үйлчилгээнд боломжтой тухай бүрийд хамруулах явдлыг хангах үүднээс эрүүл мэнд, нийгмийн хангамж, боловсрол, хөдөлмөр болон холбогдох бусад нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллавал зүйтэй.

18. Тахир дутуу хүмүүст үзүүлж буй мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг орон нутгийн хөгжлийн гольдрилд оруулж, зохимжтой үед санхүү, материал, техникийн дэмжлэг үзүүлбэл зүйтэй.

19. Мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлж, тахир дутуу хүмүүсийг орон нутгийн ажил хөдөлмөрийн амьдралд оруулах, эргэн оруулах ажилд гойд сайн гэдгээ харуулсан сайн дурын байгууллагуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрвөл зүйтэй.

IV. Хөдөө нутаг дахь мэргэжлийн нөхөн сэргээлт

20. Хөдөө болон алслагдсан газарт оршин суугаа тахир дутуу хүмүүст үзүүлж буй мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээг хот газар оршин суух тахир дутуу хүмүүст үзүүлж буй ижил түвшин, болзолтойгоор үзүүлэх талаар түлхүү хүчин чармайлт гаргавал зүйтэй. Тэдгээр үйлчилгээний хөгжил нь хөдөөгийн хөгжлийн ерөнхий бодлогын салшгүй хэсэг байвал зүйтэй.

21. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс дараахь арга хэмжээг зохимжтой үед авна:

(a) хөдөө нутагт зориулсан нөхөн сэргээлтийн боловсон хүчнийг сургах үндсэн цэг болгон хөдөөгийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн албыг, тийм алба үгүй бол хотын нөхөн сэргээлтийн албыг томилох;

(b) хөдөө нутаг дахь тахир дутуу хүмүүст үйлчлэх, тахир дутуу хүмүүсийн хөдөөгийн сургалт, ажил хөдөлмөрийн боломжийн талаар мэдээлэл түгээх төв болж ажиллах мэргэжлийн нөхөн сэргээлтийн явуулын алба байгуулах;

(c) хөдөөгийн хөгжил, орон нутгийн хөгжлийн ажилчдын мэргэжлийн нөхөн сэргээлтийн арга барилд сургах;

(d) хөдөө нутаг дахь тахир дутуу хүмүүст хоршоо байгуулж, удирдах, түүнчлэн өөрийн хүслээр гэрээр үйлдвэрлэл эрхлэх, хөдөө аж ахуй, гар урлал, бусад салбарт ажил эрхлэхэд нь туслах үүднээс зээл, татаас, багаж материалаар хангах;

(e) хөдөөгийн хөгжлийн хэрэгжиж буй болон төлөвлөсөн ерөнхий үйл ажиллагаанд тахир дутуу хүмүүст үзүүлэх туслалцааг багтаах;

(f) тахир дутуу хүмүүсийн орон байр ажлын байрнаас боломжийн зайд орших талаар дэмжих.

V. Боловсон хүчин бэлтгэх

22. Нөхөн сэргээлтийн тусгайлан бэлтгэгдсэн зөвлөх, мэргэжилтнүүдээс гадна тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт болон ажил хөдөлмөрийн боломжийг хөгжүүлэх ажиллагаанд хамрагдсан бусад бүх хүнийг нөхөн сэргээлтийн асуудлаар сургалтад хамруулах буюу чиглэл олговол зүйтэй.

23. Нийт ажилчдын мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн сургалт, ажил хуваарилалтын үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүс ажилчдын бие махбодь, сэтгэхүйн согог, түүний улмаас үүсэх хязгаарлалтын талаар, түүнчлэн тахир дутуу хүнийг эдийн засаг, нийгмийн идэвхтэй амьдралд орохыг хөнгөвчлөхөд чиглэсэн дэмжлэгийн үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй байвал зүйтэй. Тэдэнд эдгээр салбар дахь мэдлэгээ цаг үеийн хөгжилд зохицуулан хөгжүүлэх, туршлагаа өргөжүүлэх боломж олгох нь зүйтэй.

24. Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, сургалтыг үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжилтнүүдийн сургалт, мэргэшил дээшлүүлэх боломж, цалин хөлс нь мэргэжлийн ерөнхий сургалт эрхэлж буй адил үүрэг, хариуцлага бүхий хүмүүст олгож буйтай харьцангуй адил байвал зүйтэй бөгөөд аль аль мэргэжилтэнд албан тушаал ахиж дэвших харьцангуй адил боломж олгож, мэргэжлийн нөхөн сэргээлт болон мэргэжлийн ерөнхий сургалтын салбар хооронд мэргэжилтэн шилжүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй.

25. Мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ, тусгайлсан ба үйлдвэрлэлийн газрын мэргэжилтнүүдийг нь үйлдвэрлэлийн удирдлага болон үйлдвэрлэл, маркетингийн арга барилын талаархи сургалтад зохимжтой бол ерөнхий сургалтын хэсэг болгон хамруулах нь зүйтэй.

26. Нөхөн сэргээлтийн талаар бүрэн бэлтгэгдсэн мэргэжилтний тоо хангалтгүй тухай бүрийд мэргэжлийн нөхөн сэргээлтийн туслах ажилтныг хөлслөн авах, сургах арга хэмжээ авах боломжийг авч үзэх нь зүйтэй. Ийнхүү туслах ажилтан ажиллуулснаар бүрэн бэлтгэгдсэн мэргэжилтнийг байнга орлохгүй байвал зүйтэй. Бололцоотой тухай бүрийд туслах боловсон хүчнийг бэлтгэгдсэн мэргэжилтний тоонд бүрэн оруулах зорилгоор цаашид сургах асуудлыг авч үзэх нь зүйтэй.

27. Мэргэжлийн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн бэлтгэх бүсийн болон бүс доторх сургалтын төвийг зохимжтой үед байгуулахыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй.

28. Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн сургалт, ажил хуваарилалт, ажил эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа эрхэлж буй боловсон хүчин тахир дутуу хүмүүст учирч болох сэтгэлзүйн бэрхшээл, хүндрэлийг танихад шаардлагатай бэлтгэл, туршлагатай байж, эрх хэмжээнийхээ хүрээнд үүсэх хэрэгцээний талаар арга хэмжээ авах нь зүйтэй.

29. Тахир дутуу хүмүүсийг мэргэжлийн нөхөн сэргээлтийн боловсон хүчний сургалтад хамруулахыг хөхиүлэн дэмжих, нөхөн сэргээлтийн салбарт ажилд ороход нь дөхөм үзүүлэх талаар зохимжтой бол арга хэмжээ авбал зүйтэй.

30. Мэргэжлийн нөхөн сэргээлтийн мэргэжилтэнд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, дүгнэхдээ тахир дутуу хүмүүс, тэдний байгууллагатай зөвлөлдөх нь зүйтэй.

VI. Мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээнд ажил олгогчдын ба ажилчдын байгууллага хувь нэмэр оруулах

31. Ажил олгогчдын ба ажилчдын байгууллага нь тахир дутуу хүмүүсийг бусад ажилчдын адил тэгш үзэж сургалтад хамруулах, тохирох ажлаар хангахыг дэмжих бодлого батлавал зүйтэй.

32. Ажил олгогчдын ба ажилчдын байгууллага нь тахир дутуу хүмүүс, тэдний байгууллагатай хамтран мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээг зохион байгуулах, хөгжүүлэх талаархи бодлого боловсруулахад хувь нэмэр оруулж, энэ салбарт судалгаа хийж, хууль санаачлах чадвартай байвал зүйтэй.

33. Бололцоотой бөгөөд зохимжтой тухай бүрийд ажил олгогч, ажилчин, тахир дутуу хүмүүсийн байгууллагын төлөөлөгчдийг тахир дутуу хүмүүсийн үйлчлүүлдэг мэргэжлийн нөхөн сэргээлт, сургалтын төвийн Захиргааны зөвлөл, хороонд багтаах нь зүйтэй. Эдгээр зөвлөл, хороо нь мэргэжлийн нөхөн сэргээлтийн хөтөлбөр эдийн засгийн янз бүрийн салбарын шаардлагад нийцэх явдлыг хангах үүднээс бодлогын болон техникийн асуудлаар шийдвэр гаргана.

34. Бололцоотой бөгөөд зохимжтой тухай бүрийд байгууллагын ажил олгогч, ажилчдын төлөөлөгчид нь тухайн байгууллагад ажиллаж буй тахир дутуу хүмүүст мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх, ажил дахин хуваарилах, бусад тахир дутуу хүнд ажил олгох боломжийг авч үзэх талаар зохих мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана.

35. Байгууллагууд янз бүрийн төрлийн тусгайлсан ажил олгох зэрэг мэргэжлийн нөхөн сэргээлтийн өөрийн үйлчилгээг орон нутгийн болон нөхөн сэргээлтийн бусад албатай нягт хамтран ажиллах үндсэн дээр үүсгэж, явуулахыг бололцоотой бөгөөд зохимжтой тухай бүрийд хөхиүлэн дэмжвэл зүйтэй.

36. Бололцоотой бөгөөд зохимжтой тухай бүрийд ажил олгогчдын байгууллага нь дараахь асуудлаар арга хэмжээ авбал зүйтэй:

(a) тахир дутуу хүмүүст үйлчлэх мэргэжлийн нөхөн сэргээлтийн талаар гишүүддээ зөвлөх;

(b) тахир дутуу хүмүүсийн ажлын нөхцөл, ажлын шаардлагын талаархи мэдээллээр хангах зэргээр тахир дутуу хүмүүсийг ажил хөдөлмөрийн идэвхтэй амьдралд эргэн оруулах явдлыг дэмжих байгууллагуудтай хамтран ажиллах;

(c) тахир дутуу хүмүүст тохирсон ажлын нь үндсэн үүрэг, шаардлагыг нийцүүлэхийн тулд хийж болох зохицуулалтын талаар гишүүддээ зөвлөх;

(d) тахир дутуу хүмүүсийг ажлаас тохиолдлоор халахад хүргэхгүйн тулд үйлдвэрлэлийн аргыг өөрчлөн зохион байгуулснаас үүсэх үр нөлөөг харгалзан үзэхийг гишүүддээ зөвлөх.

37. Бололцоотой бөгөөд зохимжтой тухай бүрийд ажилчдын байгууллага нь дараахь асуудлаар арга хэмжээ авбал зүйтэй:

(a) тахир дутуу ажилчдыг ажилчдын түвшингийн хэлэлцүүлэг, ажилчдыг төлөөлөх зөвлөл, бусад аливаа байгууллагын ажилд оролцуулахыг дэмжих;

(b) өвчин, үйлдвэрлэлийн буюу бусад ослын улмаас тахир дутуу болсон хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хамгааллын чиг баримжааг боловсруулан санал болгож, хамтын гэрээ, журам, арбитрын шийдвэр, бусад холбогдох бичиг баримтад тусгуулах;

(c) ажилд дасах, ажлын тусгай зохион байгуулалт хийх, тухайн албанд тэнцэх бэлтгэл сургалт явуулж, туршилтын хугацаа хэрэгжүүлэх, ажлын норм тогтоох зэрэг тахир дутуу хүмүүст чиглэсэн ажилчны түвшингийн зохицуулалтын талаар зөвлөх санал тавих;

(d) үйлдвэрчний эвлэлийн хуралд тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, ажил эрхлэлтийн талаар асуудал дэвшүүлж, тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, ажил эрхлэлтийн бэрхшээл, боломжийн талаар хэвлэн нийтлүүлж, семинар зохион байгуулж гишүүддээ мэдээлэх.

VII. Мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээнд тахир дутуу хүмүүс, тэдний байгууллага хувь нэмэр оруулах

38. Энэхүү Зөвлөмжийн 15, 17, 30, 32, 33 дахь хэсэгт заасан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд тахир дутуу хүмүүс, тэдний төлөөлөгч болон байгууллага оролцохоос гадна тахир дутуу хүмүүс, тэдний байгууллыг мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээний хөгжилд хамруулах дараахь арга хэмжээг авбал зүйтэй:

(a) тахир дутуу хүмүүсийн ажил эрхлэлт, нийгэмд орох, эргэн орох явдлыг дэмжих үүднээс тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлтэд чиглэсэн орон нутгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд тахир дутуу хүмүүс, тэдний байгууллагыг оролцуулахыг хөхиүлэн дэмжих;

(b) өөрийгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх талаар тахир дутуу хүмүүст зориулсан сургалтын хөтөлбөр гаргахад дэмжлэг үзүүлэх зэрэг тахир дутуу хүмүүсийн болон тэдэнд зориулсан байгууллагуудыг хөгжүүлэх, тэднийг мэргэжлийн нөхөн сэргээлт, ажил эрхлэлтийн үйлчилгээнд оролцуулахад засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэх;

(c) тахир дутуу хүмүүсийн чадварын талаар эерэг дүр зураг бий болгоход чиглэсэн олон нийтийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэхэд эдгээр байгууллагад засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэх.

VIII. Нийгмийн хамгааллын хүрээнд

мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ явуулах

39. Энэхүү зөвлөмжийн заалтыг хэрэглэхдээ, гишүүд нь Нийгмийн хамгааллын доод жишгийн тухай 1952 оны конвенцийн 35 дугаар зүйл, Үйлдвэрлэлийн ослын тэтгэврийн тухай 1964 оны конвенцийн 26 дугаар зүйл, Тахир дутуу, өндөр нас, тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай 1967 оны 13 дугаар зүйлийн заалтыг тэдгээр баримт бичгийг соёрхон баталснаас үүсэх үүргийг заавал мөрдөхөөс бусад тохиолдолд удирдлага болговол зүйтэй.

40. Бололцоотой бөгөөд зохимжтой тухай бүрийд нийгмийн хамгааллын байгууллагууд нь нөхөн сэргээлтийн талаар зөвлөгөө өгөх зэрэг тахир дутуу хүмүүст зориулсан сургалт, ажил хуваарилалт, ажил эрхлэлт (тусгайлсан ажил зэрэг)-ийн хөтөлбөрийг зохион байгуулах, хөгжүүлэх, санхүүжүүлэх буюу эдгээр үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах нь зүйтэй.

41. Эдгээр байгууллагаас тахир дутуу хүмүүст ажил эрэлхийлэх хөшүүргэ, хөдөлмөрийн нээлттэй зах зээлд аажмаар шилжихэд дөхөм үзүүлэх арга хэмжээг хангах нь зүйтэй.

IX. Уялдан зохицуулах

42. Мэргэжлийн нөхөн сэргээлтэд хамаарах бодлого, хөтөлбөр нь хөдөлмөр зохицуулалт, ажил эрхлэлтийн ерөнхий бодлого, дэмжлэг, мэргэжлийн сургалт, нийгэмд орох явдал, нийгмийн хамгаалал, хоршоо, хөдөөгийн хөгжил, жижиг үйлдвэрлэл, гар урлал, ажлын аюулгүй байдал, эрүүл мэнд, ажлын арга барил, зохион байгуулалтыг тухайн хүний хэрэгцээнд нийцүүлэх явдал, ажлын нөхцлийг сайжруулах явдалд хамаарах нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр (шинжлэх ухааны судалгаа, дэвшилтэт технологи зэрэг)-тэй уялдуулан зохицуулах явдлыг боломжийн хүрээнд хангах арга хэмжээ авах нь зүйтэй.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ТАХИР ДУТУУ ХҮМҮҮСИЙН МЭРГЭЖЛИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ТУХАЙ 168 ДУГААР ЗӨВЛӨМЖ

1983 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Женев хот