A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын төлбөр, түүнтэй холбогдох төлбөр тооцоог Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгогдсонд тооцно.

Хэвлэх

2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгогдсонд тооцно.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгогдсонд тооцох нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу авсан банкийг тухайн зөвшөөрөлд заасан хугацаа дуусах хүртэлх хугацаанд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах зөвшөөрөл авсанд тооцно.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээд өөрийн үйл ажиллагааг Монголбанкнаас тогтоосон хугацаанд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд нийцүүлэх, тус хуулиар тавьсан шаардлагыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах, систем ажиллуулах зөвшөөрөл авсан хуулийн этгээд мөн хуульд заасан шаардлагад нийцүүлэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний дотор зөвшөөрлөө шинэчлэн авах хүсэлтийг Монголбанканд ирүүлж, зөвшөөрөл авна.

Хэвлэх

7 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан журам, дүрэм, заавар, аргачлалыг уг хууль батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд боловсруулж батлах ба шинэ журам батлагдах хүртэлх хугацаанд тухайн харилцааг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдах үед хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрх зүйн актаар зохицуулна.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД