Хэвлэх DOC Татаж авах
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 06 дугаар сарын 02 өдөр Дугаар 40 Төрийн ордон, Улаанбаатар хот

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1, 141.2, 141.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

1/Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр:

Б.Чойжилсүрэн -Сангийн сайд

Н.Номтойбаяр -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

А.Цогцэцэг -Эрүүл мэндийн сайд

2/Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр:

Д.Дэмбэрэл -Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх

Ц.Цолмонгэрэл -Эрүүл мэндийн эдийн засагч, эрүүл мэндийн даатгалын шинжээч

Б.Мягмар -Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

3/Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр:

Х.Ганбаатар -Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал

Ц.Ганхүү -“Магда” ХХК-ийн ерөнхий захирал

Д.Чимэддагва -Макро эдийн засаг ба эрүүл мэнд төрийн бус байгууллагын тэргүүн

2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэлийг Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн дэд даргаар томилсугай.

3.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг боловсруулж, Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганы хугацаанд багтаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлэхийг Үндэсний зөвлөл /Н.Номтойбаяр/-д даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                              Ц.НЯМДОРЖ