Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 129

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 16.1.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор  баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгасугай.

3. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбар болон харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр тогтоол, “Стратеги, төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2013 оны  1 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                   Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                      Н.НОМТОЙБАЯР