A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018 оны А/216 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018 оны А/216 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/159

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалт, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам"-ыг нэгдүгээр, "Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарын маягт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Р.Содхүү/-д даалгасугай.

3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д даалгасугай.

4.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/42 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.