A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 144

 


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


Батлан хамгаалах тухай хуулийн 13.1.9-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 441 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ж.ЭРДЭНЭБАТ

 

 

Батлан хамгаалахын сайд                                                   Б.БАТ-ЭРДЭНЭ