A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ.

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил шалгах ажиллагааны шатанд байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлгүй болсон зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэлийн үлдсэн хоногийг эдлүүлэхээс чөлөөлнө.

Хэвлэх

4 дүгээр зүйл.2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн тоолно.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ