A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 06 дугаар сарын 09 өдөр Дугаар 45 Төрийн ордон, Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын дээд шүүхийн санал болгосноор Намжилын Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.

 

2.Энэ тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА  Ц.НЯМДОРЖ