


2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /О. Мөнгөнцэцэг/-д, төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хороонд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Дондогдорж/-т үүрэг болгосугай.
3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Б.Батцэцэгт/-т даалгасугай.
САЙД П.СЭРГЭЛЭН
/ХХААХҮС-ын 2018 оны А-01 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
