A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 106

Улаанбаатар хот

ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ ТОГТООН НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох талбайн солбицлыг хавсралт ёсоор тогтоосугай.

2. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлж, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.ДАШДОРЖ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ