Хэвлэх DOC Татаж авах
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР, ТҮҮНИЙ ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦАА, ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДҮРЭМТ ХУВЦАСНЫ МӨНГӨН ХАНГАМЖ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 155

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР, ТҮҮНИЙ ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦАА,

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДҮРЭМТ ХУВЦАСНЫ МӨНГӨН ХАНГАМЖ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 88.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо, загварыг 1 дүгээр, Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг 2 дугаар, Цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журмыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 431 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны зардалд шаардагдах хөрөнгийг өмнөх загварын дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацаатай уялдуулан Цагдаагийн ерөнхий газрын төсөвт үе шаттайгаар тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                      С.БЯМБАЦОГТ