A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
 

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр                             Дугаар А/165                                  Улаанбаатар хот

                                                                                   

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6  дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам”-д дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй.

1/ Дөрөв дүгээр зүйлийн 4.5.9, 4.5.10, 4.5.11 дэх заалт:

“4.5.9.Ярилцлагын оноо 10 хүртэл байна.

4.5.10. Сорилго болон бодлогын өгөгдлийг Мэргэшлийн хороо шалгалт эхлэхийн өмнө авчирч, шалгуулагч нарын өмнө  битүүмжилсэн, нууцалсан талаар танилцуулж, шалгуулагч нараас 3 хүртэл хүнийг сонгон битүүмжлэлийг шалгуулан, нээнэ.

4.5.11. Сорилго, бодлого, ярилцлагын нийт онооны нийлбэр 170 байх бөгөөд  нийлбэр дүнгээр 90 ба түүнээс дээш оноо авсан хүнийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ.”

2/ Дөрөв дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэг:

          “4.14.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалтанд тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тухайн тойрогтоо нөөцөд байна.”

3/ Дөрөв дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэг:

            “4.15. Нотариатын тойрог шилжих шалгалт нь тойрог шилжих хүсэлт гаргасан иргэдийн дунд явагдана.”

            4/ Долоо дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:

  “7.3. Энэ журмын 7.2-д заасан нотариатчийн сул орон тоонд Нотариатын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бол хамаарахгүй.”

2. Энэ журмын 2.5 дахь хэсгийн “...хойш” гэсний дараа “ажлын”, 2.8.2 дахь заалтын “нотариатчийн” гэсний өмнө “эрх бүхий байгууллагын шийдвэр, иргэний өргөдөл, гомдол, хүсэлтээр” гэж тус тус нэмсүгэй.

3. Энэ журмын хэсэг, заалтыг дор дурдснаар өөрчлөн найруулсугай.

1/Хоёр дугаар зүйлийн 2.10 дахь хэсэг:

“2.10.Мэргэшлийн шалгалтын сорилго, бодлогыг Мэргэшлийн хороо боловсруулж бэлтгэх бөгөөд нууцлалыг бүрэн хариуцна.”

2/ Гурав дугаар зүйлийн 3.9 дэх хэсэг:

“3.9.Энэ журмын 3.6-д дурдсан бичиг баримтын бүрдүүлбэр болон Нотариатын тухай хуулийн 6.1.2-д заасан шаардлагыг хангаагүй нь тухайн оролцогчийг шалгалтад оруулах, нотариатчийн үйл ажиллагаа явуулах эрх олгохоос тус тус татгалзах үндэслэл болно.”

3/ Хоёр дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг:

 “2.4.Мэргэшлийн хорооны хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч, тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурснаар баталгаажна. Тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг бүрэн тусгаж, холбогдох материалыг хавсаргана.”

4/ Дөрөв дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг:

“4.1. Мэргэшлийн шалгалт нь нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалт гэсэн 2 хэлбэртэй байна.  Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох мэргэшлийн шалгалтыг дараах журмын дагуу авна:”

5/ Дөрөв дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг:

“4.5.Нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох мэргэшлийн шалгалт нь сорилго, бодлого бодох, ярилцлага гэсэн хэлбэртэй байх бөгөөд дараах журмаар дүгнэнэ:”

5/ Дөрөв дүгээр зүйлийн 4.5.7, 4.5.8 дахь заалт:

“4.5.7.Сорилгод хариулах, бодлого бодох хугацаа тус бүр 100 минут байна;”

“4.5.8. 90 ба түүнээс дээш оноо авсан иргэн ярилцлагын шалгалтад орох бөгөөд ярилцлагын асуултыг Мэргэшлийн хорооны гишүүд урьдчилан бэлтгэнэ. Шалгуулагч нь асуултаас сугалж, хариулах хугацаа 5-10 минут байх ба гишүүд асуултанд хариулах хугацааг тухай бүр дээрх хугацааны хүрээнд тогтооно. Нэг тойрогт өрсөлдөж буй хүмүүсийг аль болох нэг дор, 3-5 хүртэл тооны шалгуулагчийг зэрэг оруулж, ярилцлагыг амаар авна. Шалгуулагчийн хариултыг буруу эсвэл  дутуу гэж үзсэн бусад шалгуулагч хариултыг хэлж болно.”

6/ Дөрөв дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг:

“4.9.Нотариатын тойрог шилжихтэй холбогдсон мэргэшлийн шалгалт нь бодлого бодох хэлбэртэй байна.” 

4.9.1. бодлогын шалгалт нь100 минут үргэлжилнэ.

4.9.2.бодлогын шалгалтад энэхүү журмын 4.5.1, 4.5.4, 4.5.6, 4.6, 4.7-д заасныг баримтална;

4.9.3.бодлогын гүйцэтгэлийн нийт оноо 60 байх бөгөөд 30 ба түүнээс дээш оноо авсан нотариатчийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ.”

7/ Тав дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:

“5.4.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахдаа бодлогын даалгавар өгөх, ярилцлага авах замаар дүгнэж, дараах шалгуурыг баримтална. Үүнд:”

8/ Тав дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг:

“5.5.Мэргэшлийн хороо тухайн нотариатчийн мэргэшил ур чадварын түвшингийн талаар дүгнэлт гаргахын тулд бодлого, ярилцлагын асуултыг өөрсдөө боловсруулах бөгөөд тухайн асуудлаар мэргэшлийн алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргана.”

9/ Долоо дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:

“7.2.Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.”

            4. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д тус тус даалгасугай.

 

    

                           САЙД                                     С.БЯМБАЦОГТ