A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Баянхонгор, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгаас тавьсан хүсэлтийг харгалзан Баянхонгор аймгийн баяр наадмыг 2017 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд, Дорноговь аймгийн баяр наадмыг 2017 оны 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд, Өмнөговь аймгийн баяр наадмыг 2017 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд, Дундговь, Сүхбаатар аймгийн баяр наадмыг 2017 оны 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтыг 7 дугаар сарын 7-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэ өдөр сум, дүүргийн баяр наадам хийхгүйгээр хугацааг нь зохицуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ