Хэвлэх DOC Татаж авах
Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/86

Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, Монгол эрдэмтэн судлаачдын 2009 оны “Монгол Алтайн барагшуны тархац, гарал үүсэл, химийн бүрдэл” судалгааны тайланг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд, судалгаа, шинжилгээний сорьц, дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг 5 жилийн хугацаагаар хориглосугай.

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан орон нутагт холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт, тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-т тус тус даалгасугай.

САЙД                                                  Д.ОЮУНХОРОЛ