A

A

A

Бүлэг: 1979

/ЦЕГ-ын даргын 2020 оны А/48 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2017 оны 06 сарын 21-ний өдөр Дугаар А/120 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг алба хаагчдаар судлуулж, мөрдүүлэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн төв, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа П.Батбаатар/-д даалгасугай.

4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА,