A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Дугаар А/121

2017 оны 06 сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.12-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх журам"-ыг нэгдүгээр, "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/-д даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 383 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ө.ЭНХТӨР