A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2017 оны 06 сарын 21-ний өдөр

Дугаар А/122

Улаанбаатар хот

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар"-ыг хавсралтаар баталсугай.

2.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийтийн хэв журам хамгаалах газар /цагдаагийн хурандаа Б.Ганзориг/-т тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/-д даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ө.ЭНХТӨР

/Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/147 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/