Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2017 оны 06 сарын 21-ний өдөр                                          Дугаар А/122                          Улаанбаатар хот

 

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

            Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

            1.“Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар”-ыг хавсралтаар баталсугай.

            2.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийтийн хэв журам хамгаалах газар /цагдаагийн хурандаа Б.Ганзориг/-т тус тус үүрэг болгосугай.

            3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/-д даалгасугай.

          4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

          5.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

                        ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА                              Ө.ЭНХТӨР