Хэвлэх DOC Татаж авах
Улаанбаатар хотын Налайх дүүргийн  “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны  үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2017 оны 06 сарын 30-ны өдөр                                      Дугаар 76                                  Улаанбаатар хот

 

Улаанбаатар хотын Налайх дүүргийн

“Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны

үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

 

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

              1. Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, /ХСУХАТАҮЗЗ-ийн 2019 оны 29 дүгээр тогтоолоор 1-р хавсралтыг хүчингүй болгосон/ усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор баталсугай.

              2.Батлагдсан тарифыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т даалгасугай.

              3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, тайлан тооцоог цаг хугацаанд нь ирүүлж ажиллахыг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

              4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 2 дугаар хэсэг, 2016 оны 16 дугаар тогтоолын 6 дугаар хэсгийг тус тус 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

              5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд  тус тус үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                               Э.ПҮРЭВЖАВ

 

ГИШҮҮН                                            Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ