Хэвлэх DOC Татаж авах
“Дундговь ус” ХХК-ийн цэвэр, бохир усны  үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2017 оны 06 сарын 30-ны өдөр                                              Дугаар 80                                 Улаанбаатар хот

 

 “Дундговь ус” ХХК-ийн цэвэр, бохир усны

үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

           1.Дундговь аймгийн “Дундговь ус” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор баталсугай.

           2.Батлагдсан тарифыг 2017 оны 08дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Дундговь ус” ХХК-ийн захирал /Б.Отгонтөгс/-д даалгасугай.

        3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, гүйцэтгэлийн гэрээний дагуу ажиллахыг “Дундговь ус” ХХК-д /Б.Отгонтөгс/ үүрэг болгосугай.

           4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 57 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

          5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд  тус тус үүрэг болгосугай.

 

 

                          ДАРГА                                               Э.ПҮРЭВЖАВ

 

                   ГИШҮҮН                                            Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ