A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

"Ундарга-Алтай" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

2017 оны 06 сарын 30-ны өдөр

Дугаар 87

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ-ын дарга /Н.Мөнхжаргал/-д даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 60 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ

//ХСУХАТАҮЗЗ-ийн 2019 оны 86 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав/