A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

"Багануур ус" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

2017 оны 06 сарын 30-ны өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн "Багануур ус" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор баталсугай. /1-р хавсралтыг ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 13-р тогтоолоор хүчингүй болгосон/

2.Батлагдсан тарифыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Багануур ус" ОНӨААТҮГ-ын дарга /М.Буддорж/-д даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Багануур ус" ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 3 дугаар хэсэг, хоёрдугаар хавсралтын 2 дугаар хэсэг, гуравдугаар хавсралтын Б хэсгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ