Хэвлэх DOC Татаж авах
“Бор-Өндөр хот тохижилт” ОНТҮГ-ын  бохир усны үйлчилгээний тариф батлах тухай

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2017 оны 06 сарын 30-ны өдөр                     Дугаар 93                   Улаанбаатар хот

 

“Бор-Өндөр хот тохижилт” ОНТҮГ-ын

бохир усны үйлчилгээний тариф батлах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

              1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр хот тохижилт” ОНТҮГ-ын бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

              2.Батлагдсан тарифыг 2017 оны 08дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Бор-Өндөр хот тохижилт” ОНТҮГ-ын дарга /Б.Оюунцэцэг/-д даалгасугай.

              3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, гүйцэтгэлийн гэрээний дагуу ажиллахыг “Бор-Өндөр хот тохижилт” ОНТҮГ–т /Б.Оюунцэцэг/ үүрэг болгосугай.

              4.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд  тус тус үүрэг болгосугай.

 

 

 

                ДАРГА                                               Э.ПҮРЭВЖАВ

 

                   ГИШҮҮН                                            Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ