A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

Барилгын норм, дүрэм батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, барилгын салбарын Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2016 оны 5 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ачаа ба үйлчлэл" /БНбД 20-04-17/ барилгын норм, дүрмийг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалаар батлагдсан барилгын норм, дүрмийг холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Занабазар/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын комиссын 1990 оны 4 болон 13 дугаар тогтоолоор батлагдсан "Ачаалал ба үйлчлэл" /БНбД 2.01.07-90/ барилгын норм ба дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.МӨНХБАЯР