Хэвлэх DOC Татаж авах
Барилгын норм, дүрэм батлах тухай /Ачаа ба үйлчлэл /БНбД 20-04-17/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Барилгын норм, дүрэм батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, барилгын салбарын Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2016 оны 5 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Ачаа ба үйлчлэл” /БНбД 20-04-17/ барилгын норм, дүрмийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалаар батлагдсан барилгын норм, дүрмийг холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Занабазар/-т  даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан  Барилга,  хот байгуулалтын комиссын 1990 оны 4 болон 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ачаалал ба үйлчлэл” /БНбД 2.01.07-90/ барилгын норм ба дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

  САЙД                                       Г.МӨНХБАЯР