A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 234

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12 дах хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Ерөнхий гэрээ байгуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэ тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлж, улирал тутам тайлагнаж ажиллахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /Ц.Ням-Осор/-т,журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /П.Билгүүн/-д тус тус даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Сангийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 213 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/262

Улаанбаатар хот

Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.14, 27 дугаар зүйлийн 27.6, 38 дугаар зүйлийн 38.7, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ерөнхий гэрээний аргаар бараа, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЖАВХЛАН