Хэвлэх DOC Татаж авах
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТОГТООХ ТУХАЙ
2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/161

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Засгийн газрын 2017 оны 210 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Уг тушаал батлагдсантай холбогдуулан “Үйлчилгээний хөлс тогтоох тухай”   Уул уурхайн сайдын /хуучнаар/ 2015 оны 15 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 

3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/, Ашигт малтмал, газрын тосны газар /Б.Баатарцогт/ нарт үүрэг болгосугай.

                       САЙД                                   Ц.ДАШДОРЖ