Хэвлэх DOC Татаж авах
ӨРГӨДЛИЙН ДУГААРЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 210

ӨРГӨДЛИЙН ДУГААРЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 101 дүгээр тогтоолоор баталсан “Цахим засаг үндэсний хөтөлбөр”-ийн 5.3.3-т заасныг хэрэгжүүлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор ил тод, чирэгдэлгүй явуулах зорилгоор өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид даалгасугай.

2.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгохтой холбогдсон журам, зааврыг баталж мөрдүүлэх, энэ талаар олон нийтэд мэдээлж сурталчлах, үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох зэрэг ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ДАШДОРЖ