A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 221/331

Улаанбаатар хот

МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн заавар"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Үнэт цаасны зах дээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх дансны жишиг жагсаалт, санхүүгийн тайлан болон түүний тодруулгын маягт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ тушаалаар батлагдсан заавар, маягтыг 201.. оны .. дугаар сарын ..-ний өдрөөс эхлэн үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.Түвдэндорж/, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газар /Б.Лхагвасүрэн/-т үүрэг болгосугай.

Гурав. Тушаалын хэрэгжилтийн талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.Түвдэндорж/, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газар /Б.Лхагвасүрэн/-т үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монгол улсын Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2015 оны 103/131 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ

ХОРООНЫ ДАРГА

С.ДАВААСҮРЭН