Хэвлэх DOC Татаж авах
Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2017 оны 03 сарын 10 өдөр                                           Дугаар 44                        Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай

 

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчдийн баталсан зарлигуудыг хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан нийцүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн“Цэргийн тангараг батлах тухай”1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр зарлиг, “Хүний эмчийн тангараг батлах тухай” 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр зарлиг, “Улсын хил дээр алба хааж байгаа хилийн цэргийн анги салбарын цэргийн албан хаагчдын дүрэмт хувцасны загвар батлах тухай” 1992 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 99 дүгээр зарлиг, “Дипломат ажилтны тангараг батлах тухай” 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр зарлиг, “Журам батлах тухай”2005 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаар зарлиг, “Үндэсний хороо байгуулах тухай” 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 171 дүгээр зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү зарлигийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН                                                   ЦАХИАГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                     ЭЛБЭГДОРЖ