A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 45

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчдийн баталсан зарлигуудыг хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан нийцүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Хавсралт нь хүчингүй болсонд тооцогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Монгол Улсын төрийн шагналын дүрмийг батлах тухай" 1997 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр зарлиг, "Цэргийн нийтлэг дүрмүүд батлах тухай" 1999 оны 12 сарын 28-ны 216 дугаар зарлиг, "Дүрэм батлах тухай" 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар зарлиг, "Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай" 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүйболсонд тооцсон зарлигт нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд хүчингүй болголгүй орхигдуулсанМонгол Улсын Ерөнхийлөгчийн "Зарим зарлигийн заалтад өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай" 1995 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 154 дүгээр зарлиг, "Зарлигийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 1996 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 74 дүгээр зарлиг, ""Цэргийн цол олгох журам"-ын заалтад өөрчлөлт, нэмэлт оруулах тухай" 2000 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр зарлиг, "Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр зарлиг, "Журамд өөрчлөлт оруулах тухай" 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 184 дүгээр зарлиг, "Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлд нэмэлт оруулах тухай" 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар зарлиг, "Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтэц батлах тухай зарлигт өөрчлөлт оруулах тухай" 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар зарлиг, "Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтэц батлах тухай зарлигийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр зарлиг, "Дүрэм батлах тухай зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2009 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 104 дүгээр зарлиг, "Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтэц баталсан зарлигт өөрчлөлт оруулах тухай" 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 115 дугаар зарлиг, "Зарлигт өөрчлөлт оруулах тухай" 2009 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 154 дүгээр зарлиг, "Журамд өөрчлөлт оруулах тухай" 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаар зарлиг, "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүн нэмэх тухай" 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр зарлиг, "Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлд нэмэлт оруулах тухай" 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 205 дугаар зарлиг, ""Цэргийн цол олгох журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү зарлигийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ