Хэвлэх DOC Татаж авах
Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

ЗАРЛИГ

 

2017 оны 05 сарын 31 өдөр                                           Дугаар 129                 Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай

 Цагдаагийн албаны тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан; Монгол Улсын Засгийн газар “Цагдаагийн албаны бэлгэ тэмдэг, тугны загвар, хэрэглэх журам батлах тухай” 73 дугаар тогтоол, “Журам батлах тухай” 75 дугаар тогтоолыг тус тус баталсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн“Цагдаагийн байгууллагын тугны загвар, хэрэглэх журмыг батлах тухай” 1996 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар зарлиг, “Журамбатлахтухай”2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 103 дугаарзарлигийгтус тус бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН                                                   ЦАХИАГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                     ЭЛБЭГДОРЖ