Хэвлэх DOC Татаж авах
Хадны зураг, бичээсийг хамгаалах,  судлах ажлыг дэмжих тухай

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

2017 оны 07 сарын 09-ний өдөр                                      Дугаар 181                    Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Хадны зураг, бичээсийг хамгаалах,

судлах ажлыг дэмжих тухай

 

Өвөг дээдсийн хаданд мөнхөлсөн хосгүй гайхамшигт чулуун судар, түүх, соёл, урлагийн нандин өв: хадны зураг, бичээсийг хадгалан хамгаалах, судлан шинжлэх талаар эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагаас гаргаж буй санал, санаачилгыг дэмжих ЗОРИЛГООР,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Хил дамнасан соёлын өв, түүний дотор хадны зураг, бичээсийг судлах зорилгоор олон улсын хамтарсан судалгааны баг байгуулж ажиллах; Хадны зураг, бичээсийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн-“Хадны зураг, бичээсийн чуулган”-ыг хоёр жил тутамд нэг удаа Дэлхийн өвийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байхыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академид даалгасугай.

2.Хадны зураг, бичээсийг хадгалж хамгаалах, дэлхий  дахинаа сурталчлан таниулах,  аялал жуулчлалын шинэ хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээтэй,  үр дүнтэй ажил зохион байгуулахыг бүх шатны засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага; шинжлэх ухаан, нийгэм соёлын зүтгэлтнүүд, аялал жуулчлалын байгууллага, ард иргэдэд уриалсугай.

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН                                             ЦАХИАГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                               ЭЛБЭГДОРЖ