Хэвлэх DOC Татаж авах
Хөвсгөл нуур болон орон нутгийн  иргэдийн уламжлал,соёлыг хамгаалах санаачилгыг дэмжих тухай

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2017 оны 7 сарын 10 өдөр                                           Дугаар 183                        Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Хөвсгөл нуур болон орон нутгийн

иргэдийн уламжлал, соёлыг хамгаалах

санаачилгыг дэмжих тухай

 

Хөвсгөл нуур, түүний сав газрынөвөрмөц тогтоц, нуур орчмын түүхэн дурсгалт газар, ард иргэдийн уламжлал, соёлыг судлах, хадгалан хамгаалахзорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Хөвсгөл нуурын ай сав газрын байгаль орчин, унаган төрхийг хадгалах, ойр орчмын газар нутагт оршин амьдарч байгаа иргэдийн түүх, аж төрөх уламжлал, нуураа хамгаалж ирсэн соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, усыг хамгаалан тахих уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх санаачилга өрнүүлэх, хөхиүлэн дэмжихийг төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүрт уриалсугай.

2.Хөрс, усны бохирдол, хог хаягдлын менежмент, удирдлага, стандартын хэрэгжилтэд иргэдийн оролцоонд тулгуурласан олон нийтийн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхэдидэвх санаачилгатай ажиллахыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болгосугай.

 

 

                     МОНГОЛ УЛСЫН                                              ЦАХИАГИЙН

                            ЕРӨНХИЙЛӨГЧ                                               ЭЛБЭГДОРЖ