A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2020 оны 46 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2020 оны 46 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 243

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр. Энэ тушаалын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.ТҮВДЭНДОРЖ/-т даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2016 оны 286 дугаар тушаал, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2016 оны 331 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.