A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

1. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР