A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ

2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

Мэргэжлийн ангийн дүрэм шинэчлэн батлах тухай

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасныг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг.Мэргэжлийн ангийн дүрэм-ийг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр.Энэхүү дүрмийг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хуулийн этгээдийн дарга, захирал нарт даалгасугай.

Гурав.Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар /хошууч генерал Т.Бадрал/-т үүрэг болгосугай.

Дөрөв.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД                                   У. ХҮРЭЛСҮХ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 8 дугаар 17-ны өдрийн 3780 дугаарт бүртгэв.