Хэвлэх DOC Татаж авах
“Дархан ус суваг” ХК-ийн цэвэр, бохир усны  үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2017 оны 09 сарын 04-ний өдөр                                  Дугаар 116                                      Улаанбаатар хот

 

“Дархан ус суваг” ХК-ийн цэвэр, бохир усны

үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

            Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн “Дархан ус суваг” ХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Дархан ус суваг” ХК-ний захирал /П.Ариундалай/-д даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, гүйцэтгэлийн гэрээний дагуу ажиллахыг “Дархан ус суваг” ХК–д /П.Ариундалай/ үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 78 дугаар тогтоол, 2016 оны 16 дугаар тогтоолын хавсралт 1-ийн 1 дүгээр хэсгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд  тус тус үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН                                Б. ЖИГЖИД

                                                Ч. БАТТОГТОХ

                                               С. ЧУЛУУНХУЯГ

                                                Р. НЯМЖАВ