A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /Хатуу тооцоот багаж, хэрэгслийг ашиглах болон хүлээлцэх/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 146

Улаанбаатар хотр

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хатуу тооцоот багаж, хэрэгслийг ашиглах болон хүлээлцэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаар тушаал, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Төмөр замын газрын даргын 2012 оны 04 сарын 16-ны өдрийн 58 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ГАНБАТ