A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Аюултай байгууламж байрлуулах зай, огтлолцлын болон байршлын нөхцөлийг тодорхойлох/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 148

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Аюултай байгууламж байрлуулах зай, огтлолцлын болон байршлын нөхцөлийг тодорхойлох журам-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Журам батлах тухай Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ГАНБАТ