Хэвлэх DOC Татаж авах
АРГАЧИЛСАН ЗӨВЛӨМЖ, ТОХИРУУЛГА, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ТӨСВИЙН НОРМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
2003 оны 5 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 96

АРГАЧИЛСАН ЗӨВЛӨМЖ, ТОХИРУУЛГА, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ТӨСВИЙН НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын “Барилгын тухай хууль”-ийн 6.1.2 дахь заалт,“ Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дэргэдэх Салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлын 2003 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1.”Тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын төсвийг нөөцийн аргаар зохиох аргачилсан зөвлөмж” /УББ 81-02-03/-ийг 1 дүгээр хавсралтаар, “Цахилгаан техникийн тоноглол, хэрэгсэл, хэмжин шалгах багаж, автоматикийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын элементийн төсвийн норм” /БНбд 81-85-03/-ыг 2 дугаар хавсралтаар, “Дулааны эрчим хүчний тоног төхөөрөмжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын элементийн төсвийн норм” /БНбд 81-86-03/-ыг 3 дугаар хавсралтаар, “Усан хангамж, ариутгах татуургын байгууламжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын элементийн төсвийн норм” /БНбд 81-87-03/-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Аргачилсан зөвлөмж, тохирууулга, зүгшрүүлэлтийн ажлын элементийн төсвийн нормыг мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Үнэлгээний итгэлцүүр батлах тухай” Дэд бүтцийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 1998 оны 207 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                                         САЙД                                                 Б.ЖИГЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025 дугаарт бүртгэв