A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЛАГЧИЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙН 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батласан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцид оролцогч улсууд,

Ерөнхий Ассамблейн 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг батлах тухай 49/164 дүгээр тогтоолыг санаж,

дээрх Конвенцийн 26 дугаар зүйлийн дагуу Дани, Финлянд, Исланд, Норвеги, Шведийн Засгийн газрууд тухайн Конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан "жил бүр хоёр долоо хоногоос дээшгүй хугацаагаар хуралдана" гэсний оронд "жил бүр шаардлагатай хугацаагаар" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал дэвшүүлснийг тэмдэглэж,

Ерөнхий Ассамблейн 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 49/448 дугаар тогтоолд Ерөнхий Ассамблей дээрх Конвенцийн 26 дугаар зүйлийн дагуу оролцогч улсыг хурлын явцад оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг анхаарч, Конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аливаа нэмэлт өөрчлөлтийн цар хүрээг хязгаарлахыг хүссэнийг мөн тэмдэглэж,

дээрх Конвенцийн ач холбогдол болон эмэгтэйчүүдийг алагчилахыг устгахад хүчин чармайлт гаргаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах хорооны хувь нэмрийг дахин сануулж,

Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах хорооны ажлын ачаалал Конвенцид оролцогч улсын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор өсөж байгаа бөгөөд тухайн хорооны жилийн хуралдаан нь хүний эрхийн бусад гэрээний дагуух байгууллагын жилд хуралддаг хуралдаанаас хамгийн богино байгааг тэмдэглэж,

Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах хороо 14 дүгээр хуралдаанаараа батласан 22 дахь Зөвлөмжийг санаж,

Хороо нь өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд оролцогч улсын танилцуулсан тайлангийн бүрэн гүйцэд болон цаг хугацаандаа ирсэн эсэхийг харгалзан, тэдгээрийн Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлүүлэх арга хэмжээг батлах шаардлагатайг итгүүлж,

Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах хорооны хуралдаан цаг хугацааны хувьд хангалттай байх нөхцөл нь ирээдүйд Хорооны үр дүнг баталгаажуулах чухал хүчин зүйл болохыг мөн итгүүлж,

1. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан зүйлд дараахь нэмэлт өөрчлөлтийг оруулахаар шийдэв:

"Дээрх конвенцийн 18 дугаар зүйлийн дагуу хороонд танилцуулсан тайланг хэлэлцэх зорилгоор жил бүр ердийн хугацаагаар хуралдана. Хорооны хуралдааны үргэлжлэх хугацаа дээрх Конвенцид оролцогч улсууд хуралдаанаараа тогтоож, үүнийг нь Ерөнхий Ассамблейн сайшааснаар тодорхойлно."

2. Ерөнхий Ассамблей 15 дугаар чуулганаараа тухайн нэмэлт өөрчлөлтийг сайшааж байгааг тэмдэглэхийг зөвлөж,

3. Нэмэлт өөрчлөлт нь Ерөнхий Ассамблейн зохих хэлэлцүүлгээр болон Ерөнхий нарийн бичгийн даргад Конвенц хадгалуулсан оролцогч улсуудын хоёрны гурав нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр болохоор шийдэв.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЛАГЧИЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙН 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батласан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцид оролцогч улсууд,

Ерөнхий Ассамблейн 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг батлах тухай 49/164 дүгээр тогтоолыг санаж,
дээрх Конвенцийн 26 дугаар зүйлийн дагуу Дани, Финлянд, Исланд, Норвеги, Шведийн Засгийн газрууд тухайн Конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан “жил бүр хоёр долоо хоногоос дээшгүй хугацаагаар хуралдана” гэсний оронд “жил бүр шаардлагатай хугацаагаар” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал дэвшүүлснийг тэмдэглэж,
Ерөнхий Ассамблейн 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 49/448 дугаар тогтоолд Ерөнхий Ассамблей дээрх Конвенцийн 26 дугаар зүйлийн дагуу оролцогч улсыг хурлын явцад оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг анхаарч, Конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аливаа нэмэлт өөрчлөлтийн цар хүрээг хязгаарлахыг хүссэнийг мөн тэмдэглэж,
дээрх Конвенцийн ач холбогдол болон эмэгтэйчүүдийг алагчилахыг устгахад хүчин чармайлт гаргаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах хорооны хувь нэмрийг дахин сануулж,
Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах хорооны ажлын ачаалал Конвенцид оролцогч улсын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор өсөж байгаа бөгөөд тухайн хорооны жилийн хуралдаан нь хүний эрхийн бусад гэрээний дагуух байгууллагын жилд хуралддаг хуралдаанаас хамгийн богино байгааг тэмдэглэж,
Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах хороо 14 дүгээр хуралдаанаараа батласан 22 дахь Зөвлөмжийг санаж,
Хороо нь өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд оролцогч улсын танилцуулсан тайлангийн бүрэн гүйцэд болон цаг хугацаандаа ирсэн эсэхийг харгалзан, тэдгээрийн Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлүүлэх арга хэмжээг батлах шаардлагатайг итгүүлж,
Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах хорооны хуралдаан цаг хугацааны хувьд хангалттай байх нөхцөл нь ирээдүйд Хорооны үр дүнг баталгаажуулах чухал хүчин зүйл болохыг мөн итгүүлж,
1. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан зүйлд дараахь нэмэлт өөрчлөлтийг оруулахаар шийдэв:
“Дээрх конвенцийн 18 дугаар зүйлийн дагуу хороонд танилцуулсан тайланг хэлэлцэх зорилгоор жил бүр ердийн хугацаагаар хуралдана. Хорооны хуралдааны үргэлжлэх хугацаа дээрх Конвенцид оролцогч улсууд хуралдаанаараа тогтоож, үүнийг нь Ерөнхий Ассамблейн сайшааснаар тодорхойлно.”