Хэвлэх DOC Татаж авах
Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал батлах тухай

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр                                                  
Улаанбаатар хот

Дугаар 190    

Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг 1 дүгээр хавсралтаар, чиглэлийн зураглалыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл тус бүрд хувийн хэрэг нээх, аяллын дугаар олгох ажлыг зохион байгуулахыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /П.Дэлгэрнаран/, тушаалын нэг болон хоёрдугаар хавсралт дахь Улаанбаатар хот-Багануур дүүрэг, Улаанбаатар хот-Багахангай дүүрэг чиглэлийн тээвэрлэлтийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг “Нийтийн тээврийн үйлчилгээний газар” /Ч.Сайханбаяр/-т даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт – шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Батболд/-т тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн чиглэл тогтоох тухай Зам, тээврийн сайдын 2015 оны 56, 157, 221, 2016 оны 07 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙДЫН ҮҮРЭГ                                                                

ГҮЙЦЭТГЭГЧ                                              Д.ГАНБАТ

/ЗТХС-ын 2018 оны 134, 2019 оны 232, 2019 оны 270, 2020 оны А/93-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/