


2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхонд Дотоодын цэргийн нэг анги, нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхонд Дотоодын цэргийн нэг ангийг тус тус 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн байгуулсугай.
2.Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хамгаалалтын 2, 3 дугаар газрын бие бүрэлдэхүүн, барилга байгууламж, материал, техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Дотоодын цэргийн штабт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т даалгасугай.
