Хэвлэх DOC Татаж авах
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 281

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 12.2, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 142, 368 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 444 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны 2 дугаар тогтоолоор тус тус нэмэлт орсон)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                                 Ж.ЭРДЭНЭБАТ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                          С.БЯМБАЦОГТ