A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 247

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. 

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 196 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 220, 48 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 294 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 299 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 87 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.МӨНХБАТ