A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

1952 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Хэлэлцэн тохирогч талууд,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасан эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж;

хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан оролцох, улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтын дагуу эрэгтэй эмэгтэйчүүдэд улс төрийн эрхийг тэгш эдлүүлэхийг эрмэлзэж;

эл зорилгын үүднээс Конвенц байгуулахаар шийдвэрлэж;

дор дурдсан зүйлийг тохиролцов:

1 дүгээр зүйл

Эмэгтэйчүүд аливаа алагчилалгүйгээр эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх тэгш байдлаар бүх сонгуульд саналаа өгөх эрхтэй.

2 дугаар зүйл

Эмэгтэйчүүд аливаа алагчилалгүйгээр эрэгтэйчүүдийн нэгэн адил үндэсний хууль тогтоомжийн дагуу тогтоосон бөгөөд нийтээр сонгогдвол зохих бүх байгууллагад сонгогдох эрхтэй.

3 дугаар зүйл

Эмэгтэйчүүд аливаа алагчилалгүйгээр эрэгтэйчүүдийн нэгэн адил төрийн алба хаших болон үндэсний хууль тогтоомжийн дагуу тогтоосон төрийн бүхий л үүргийг гүйцэтгэх эрхтэй.

4 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын аливаа гишүүн болон Ерөнхий Ассамблейн урьсан аливаа улс гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Энэхүү Конвенцийг соёрхон баталбал зохих бөгөөд батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

5 дугаар зүйл

1. 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүх улс нэгдэн ороход энэхүү Конвенц нь нээлттэй байна.

2. Нэгдэн орох тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар нэгдэж орсон гэж үзнэ.

6 дугаар зүйл

1. Энэхүү Конвенц нь зургаа дахь соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш 90 дэх өдрөөс хүчин төгөлдөр болно.

2. Зургаа дахь соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулсны дараа энэхүү Конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улсын хувьд соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш 90 дэх өдрөөс Конвенц хүчин төгөлдөр болно.

7 дугаар зүйл

Аливаа улс энэхүү Конвенцид гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохдоо түүний аливаа зүйлд тайлбар хийвэл уг тайлбарыг Ерөнхий нарийн бичгийн дарга тус Конвенцид оролцогч буюу оролцож болох бүх улсад мэдэгдэнэ. Дээрхи тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн өдрөөс хойш /эсхүл Конвенцид оролцогч болсон өдрөөс хойш/ 90 хоногийн дотор уг тайлбарыг хүлээн авахгүй тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад аливаа улс мэдэгдэж болно. Ийм тохиолдолд тайлбар хийсэн улс болон түүнийг хүлээн зөвшөөрөөгүй улсын хооронд Конвенц үйлчлэхгүй.

8 дугаар зүйл

1. Аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж, энэхүү Конвенцийг цуцалж болно. Ерөнхий нарийн бичгийн даргад ийнхүү мэдэгдсэнээс хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

2. Конвенцид оролцогч улс Конвенцийг цуцалснаар оролцогч улсын тоо зургаагаас цөөн болсон нөхцөлд сүүлчийн цуцлалт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Конвенц хүчингүй болно.

9 дүгээр зүйл

Энэхүү Конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хоёр буюу хэд хэдэн Хэлэлцэн тохирогч улсын хооронд үүссэн маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй буюу өөр журмаар зохицуулах тухай тохиролцоогүй бол түүнд оролцогч аль нэг талын хүсэлтээр Олон улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ.

10 дугаар зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн хийгээд энэхүү Конвенцийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга дор дурдсан зүйлийн талаар мэдээлж байна:

(а) 4 дүгээр зүйлийн дагуу гарын үсэг зурсан болон батламж жуух бичиг хүлээн авсан тухай;

(b) 5 дугаар зүйлийн дагуу нэгдэн орсон баримт бичиг хүлээж авсан тухай;

(c) 6 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон огнооны тухай;

(d) 7 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан мэдээ, мэдээллийн тухай;

(e) 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүлээж авсан цуцлалтын тухай;

(f) 9 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу Конвенц хүчингүй болсон тухай.

11 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенцийн англи, испани, орос, хятад, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн баталгаат хуулбарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн болон 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улсуудад хүргүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

1952 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталж, 1954 оны 7 сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон*